ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙН ХҮРЭЭНД ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗРЫН “ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-10” “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр бол Дэлхийн усны өдөр. Нэгдсэн Үндэстний Ерөнхий Ассамблей 3-р сарын 2-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон зарласнаар 1993 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн.

Энэ өдрийн хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-аас  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг байгууллагынхаа гадна талбайд зохион байгууллаа. 

Өдөрлөгөөр Хан-Уул дүүргийн 15, 18, 52 дугаар сургуулиудын 6 дугаар ангиудын 216 хүүхдүүдийг хамруулан орон сууцны болон гэр хорооллын иргэд нүүр гар угаах, аяга таваг угаах үедээ хэдий хэмжээний ус хэрэглэж байгааг бодитоор үзүүлсэн үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. 

Мөн “ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-ын Ус хангамжийн инженер Н.Болор-Эрдэнэ “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” сэдэвт ус хэрэглээний сургалтыг сурагчдад зориулан зохион байгуулав. 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт