“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР 4” ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРЭГ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Их цэвэрлэгээний хуваарь батлах тухай” 01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 05 дугаар сарын 21-ний өдрийн А/191 дүгээр захирамжийн дагуу “Шарилжгүй Улаанбаатар 4” аяны хүрээнд шарилж, хөл газрын ургамлыг тайрч, танах 2 дахь нэгдсэн арга хэмжээг 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. 

1. Тус хорооны вэб сайтад бүх нийтийн их цэвэрлэгээ, шарилж, хөл газрын ургамлыг  цэвэрлэх ажил зохион байгуулах тухай зар тавин иргэд аж ахуй нэгж  байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриаллаа.

2. Мөн Хороон Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 109 тоот албан бичиг,  мэдэгдэх хуудсас аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн ажиллаа.


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт