ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ОСНААУГ-ЫН "ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-10"-ЫН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА
НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өчигдөр /2018.12.29/  Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10"-аар зочилж, өвөлжилтийг хэрхэн өнгөрүүлж байгаа болон баярын өдрүүдэд иргэд, оршин суугчдыг ая тухтай байлгах талаар авч хэрэгжүүлж буй ажил үйлчилгээтэй танилцаж, мэдээлэл сонслоо. 

Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10"-ын үйл ажиллагаа болон өвөлжилтийн нөхцөл байдалтай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Тохижилт, үйлчилгээний төвийн захирал Ц.Эрдэнэбаатар, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Лхагвабаатар, Тохижилт, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, оршин суугчдын санал хүсэлтийг сонслоо. 
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт