“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ӨӨР ХАН-УУЛ ДҮҮРЭГ 1200 ШИРХЭГ МОД, БУТ, СӨӨГ ТАРИЛАА

“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ӨӨР ХАН-УУЛ ДҮҮРЭГ 1200 ШИРХЭГ МОД, БУТ, СӨӨГ ТАРИЛАА

Монгол Улсын нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагийг "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласан байдаг.


Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг 2-3 дахин нэмэгдүүлэх, байгаль орчиноо хамгаалах, иргэдийн ая тухтай эрүүл орчин нөхцлийг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж ирсэн.


Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд “НОГООН ПАСПОРТ- НОГООН ТӨГӨЛ” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 13 дугаар хорооны 7 дугаар хэсгийн зохион байгууллаа. 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт