Автомашины дугаарын хязгаарлалтын ХУВААРИЙГ өөрчиллөө

Энэ сарын 15-наас эхлэн автомашины дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08:00-20:00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу ирэх аравдугаар сарын 15 хүртэл замын хязгаарлалт хийхээр шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Иймд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул журмаа биелүүлж, замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт