ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Хан-Уул дүүргийн Цэргийн штаб дээр “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх болзолт уралдаан” –ны комиссын гишүүд хуралдаж уралдааны дүнг гаргалаа.


ӨЭМТ болон эмч нарын  ирүүлсэн тайлангийн  материалууд, шалгуур үзүүлэлтийн  дүнтэй танилцан, шалгалтын дүнг нягтлан хэлэлцэж дүнгээ гаргалаа. Нарийн мэргэжлийн эмч нараас 1-р байрын болзол хангасан эмч гараагүй тул 2,3-р байр эзлүүлэхээр болсон байна.

ӨЭМТ-ээс:

  • I байрт- Манал-үйлс ӨЭМТ
  • II байрт- Аминтус  ӨЭМТ
  • III байрт- Уясах ӨЭМТ, Энхбуянтманал  ӨЭМТ  

Сүүлийн байранд шалгагдсан 4, 6,13-р хорооны  ӨЭМТ –дийн үр дүнгийн гэрээний үзүүлэлт дээр арга хэмжээ тооцохоор  болж, эхний 3 байранд орсон ӨЭМТ-ээр тайлан тавиулж, Манал-үйлс ӨЭМТ-дээр үзүүлэх сургуулийг хийхээр тогтсон.


 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт