ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ҮР ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

НМХГ-ын дэд даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах зорилгоор ХУД дэх МХХэлтэс, Цагдаагийн хэлтэстэй  хамтран тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын зам дагуу хоол үйлдвэрлэл явуулж байгаа иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар тухайн газар нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлан, цэвэр, бохир ус болон цахилгаанаар хангагдаагүй зориулалтын бус ажлын байранд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн.

Мөн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын шинжилгээбаталгаажилтгүйхэзээ, хаана, хэн бэлтгэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилсэн, хоол үйлдвэрлэлд  шаардлагатай сав суулга, тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, бохироо ил задгай асгадаг, гар угаах болон бие засах нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг нь хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчинд шууд ба шууд бусаар хохирол учруулж болзошгүй нөхцөл бүрдсэн байна.

Иймээс ард иргэд та бүхнийг сонголтоо зөв хийж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалахыг зөвлөж байна.


 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт