“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ГАРАЛТ, ШАЛТГААН НӨХЦӨЛ ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх нь”сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 


Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг  хангах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”, “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг” зөрчлийн гаралт, шалтгаан нөхцлийг судлах судалгааг 2016, 2017 он, 2018 оны 6 сарын байдлаар судалсан судалгааны дүнг үндэслэн тус дүүргийн нутаг дэвсгэрт хяналт, хамгаалалтын үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудын зөрчлийг илрүүлэх, шалгаж, шийдвэрлэх ажиллагаанд  тулгамдаж буй асуудлыг ярилцаж, шийдэх арга замын талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн иргэний  суурь эрхийг хангуулах явдал юм. Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ суурь эрхийг хангахын төлөө эрх бүхий 7 байгууллага үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Эдгээрийн оролцоог нэгтгэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, тулгарч байгаа асуудлыг бодитой шийдвэрлэж чадах нь хэлэлцүүлгийн явцаас харагдаж байна.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт