ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СУРГУУЛИУД ХОЁР ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ

Хан-Уул дүүрэгт хүн амын төвлөрөл нэмэгдэж буйтай холбоотойгоор улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинэ барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байна. 2019-2020 онд нийт 1280 суудлын хүчин чадалтай 3 сургуулийн өргөтгөл /52, Буянт-Ухаа цогцолбор сургууль, 114/ ашиглалтанд орох бөгөөд дүүргийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж байсан сургуулиуд 2 ээлжээр хичээллэх боломжтой болсон байна.

 

Мөн 2019-2020 оны хичээлийн жилд нийт 740 ортой 2 цэцэрлэгийн барилга / 4 дүгээр клиник сувилал, 28 дугаар цэцэрлэг/, 3 цэцэрлэгийн өргөтгөл /49, 53, 73 дугаар цэцэрлэг/ тус тус ашиглалтад орох юм байна. Ийнхүү шинэ хичээлийн жилд Хан-Уул дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж эхлэх нээ.

 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт