ЭКО ДҮҮРЭГТ ХАМАН ХОТ ТАРВАСНЫ ХҮЛЭМЖ БЭЛЭГЛЭЛЭЭ

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын ИТХ-ын дарга Паг Юун Сун, Засаг дарга Жу Гын Жэ тэргүүтэй тус сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт албан айлчлал хийсэн бөгөөд уг айлчлалын гол зорилго нь ихээхэн ач холбогдолтой байлаа.

 

Хан-Уул дүүрэг болон Хаман сумын хамтын ажиллагааны хүрээнд Хаман сум  буцалтгүй тусламжаар, 100% хөрөнгө оруулалттайгаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах  “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай 4 улирлын зориулалттай 8 ширхэг тарвасны хүлэмжийг бэлэглэхээр болж, өнгөрсөн 4 дүгээр сараас Хаман сумын мэргэжлийн баг хамт олон “Хан-Уул Агро” паркад ажиллаж эхэлсэн юм.

Ийнхүү дэлхийд алдартай амтат тарвас эхнээсээ соёолж, ирэх наймдугаар сард боловсорч гүйцэх бөгөөд Нийслэл хотынхон маань энэхүү амтат тарвасыг амталж үзэх боломжтой болох нь.






Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт