ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЖИЛ ХАЙГЧ ЗАЛУУЧУУДЫГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧИЛЖ БАЙНА
Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2018 онд бүртгүүлсэн  ажилгүйчүүдийн тоо 758,  үүнээс хувь 57.3% буюу 435 нь 15-34 насны залуучууд,  202 нь эмэгтэйчүүд байдаг байна.

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-өөс ажилгүй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилгоор 2 удаагийн 4 долоо хоногийн модуль сургалтыг зохион байгуулсан бөгөөд  19-34 насны ажил хайгч 32 иргэн  хамрагдаж, ”Говь” ХК, “Кашмир Холдинг”ХХК, “Номин Холдинг” ХХК, “Талх чихэр” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд  17 залууг  байнгын  ажлын байранд зуучилж, тогтвортой орлоготой болголоо.

3 дахь удаагийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 16-34 насны ажил хайгч 15 залуучууд хамрагдсан. Ажил хайгч залуучууд хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдахаас гадна аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хөдөлмөрийн амтыг мэдрэн, цалинтай  дадлагын ажил хийдэг.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт