ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдэд санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих, эргэн төлөлтийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг”-ийг 201оны 04 дүгээр сарын 11ий өдөр Монгол Солонгосын политехникийн коллежийн “Урлаг” танхимд  зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт Вэст инноваци, бизнес хөгжлийг дэмжих төвийн захирал Б.Нэргүй, Худалдаа хөгжлийн банкны данс хариуцсан ажилтан Л.Ганхуяг нар санхүүгийн төлөвлөгөө, төлөвлөлт, хувийн бизнесийн өсөлтийн талаар мэдээлэл өгч, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдан бизнесийн гараагаа эхэлж амжилттай хэрэгжүүлж байгаа  компьютерийн үйлчилгээ эрхлэгч Г.Ууганбилэг, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан, залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Start up арга хэмжээнд оролцож шалгарсан, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “Шарк танк” арга хэмжээнд амжилттай оролцсон арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Э.Удвал нар өөрсдийн амжилтын туршлагаа хуваалцаж,  оролцогчид харилцан туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт