“БҮТЭЭЛ ТӨРӨХ АГШИН ”
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Бүтээл төрөх агшин” сургалтын тайлант өдөрлөг дүүргийн Соёлын ордонд боллоо.

Тус төвийн мэргэжлийн чиг баримжаа олгох 10 дугаар сарын сургалтанд оёдол, эсгүүрийн 120, үсчний 120, даалин оёх 70, компьютерийн анхан, дунд шатны 60 цагийн тус тус хөтөлбөрт 41 иргэн амжилттай суралцаж “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа.  Төгсөгчид нь өөрсдийн хийж урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж толилууллаа.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт