9 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасгаас дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтарч 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 9 дүгээр хорооны Иргэний танхимд 1000-1400 цаг хүртэл “Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх”- сэдвийн хүрээнд хорооны иргэдэд үнэ төлбөргүй  хууль зүйн туслалцаа, зөвлөгөө мэдээлэл өглөө. 

Хорооны иргэд идэвхтэй хамрагдаж 22 иргэнд биечлэн хууль зүйн зөвлөгөө өглөө.

 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт