ИРГЭДЭД БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМЭР ДЭГДЭХ ҮЕД АМЬ НАСАА ХЭРХЭН ХАМГААЛАХ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт , Био комбинатын чиглэлд хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын хоёр цэг  24 цагаар ажиллаж байгаа билээ.  

Онцгой байдлын хэлтэс, МХХ, Цагдаагийн хэлтэс, Мал эмнэлгүүдээс хамтарсан ажлын хэсэг өнөөдрийн байдлаар, постоор дамжин өнгөрсөн 113 тээврийн хэрэгсэл, 67 зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы мах нэвтрүүлэхгүй байх, өвчлөл үүсэх аюулаас сэргийлж байна. 

Иргэдийн дунд эмчилгээний зориулалтаар тарваганы хүн мах, нойр булчирхай, элэг, цөс, давсаг гэх мэт түүхий эдийг боловсруулалгүй идэх, залгих зохисгүй  хэрэглээ одоо ч багасахгүй байгааг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт