ДҮҮРГИЙН 4, 10 ,12, 14 ДҮГЭЭР ХОРООНД МОТОЦИКЛ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-аар Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч, бусад хороонд мал аж ахуй эрхлэхийг хориглосон.
 

Иймд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт мал оруулахгүй байх, мөн дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оныг дуустал мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан дүүргийн 4, 10 ,12, 14 дүгээр хороонд хөдөлгөөнт эргүүл, жижүүр ажиллуулах зорилгоор тус хороодод Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан мотоцикл гардуулан өглөө.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт