“Хүний эрх” форум боллоо
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв хамтран “Хүний эрх” форум”-ыг   2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр  амжилттай зохион байгууллаа.

“Хүний эрх”  форумд Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэс, Гэр бүл хүүхэд хөгжлийн төв, Цагдаагийн 1-р хэлтэс, 1-16 хороодын албан хаагчид, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо ТББ, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо ТТБ, “Орхон” Их сургууль, “Аварга” Дээд сургууль, “Хангай” Дээд сургуулийн багш, оюутан залуус болон нийт 110 гаруй иргэдийг хамруулсан өргөн хүрээний үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт