ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТУУЛ ТОСГОНЫ ШИНЭ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Туул тосгоны шинэ Өрхийн эрүүл мэндийн төв баригдаж буй. Нийт 32 ортой, дөрвөн давхар эмнэлгийн барилга угсралтын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцаж, гэрээнд заасан хугацаандаа чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. 

Барилга угсралтын ажлыг “Нью констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд  ажлын явц 65 хувьтай үргэлжилж байгаа юм байна.  Шинэ Өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор тус тосгоны болон Био комбинат, Өлзийт хорооллын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд чухал нөлөө үзүүлэх юм. 


 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт