НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ГАЛ ТҮЙМРИЙН ҮЕД АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл 1,2 Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилчдад болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх,  гарсан гал түймрийг хугацаа алдахгүй унтраах дадлагад хамрагдан "Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

 

Өнгөрөгч сард нийтийн тээврийн хэрэгсэлд гарсан гал түймрийн аюулаас үүдэн энэхүү сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтын ач холбогдол нь  нийтийн тээврийн хэрэгслийн жолооч шаардлагатай тохиолдолд гарсан гал түймрийг хугацаа алдалгүй унтраах, өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг ур чадвар эзэмших явдал юм.

 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт