ХАН-УУЛ ДҮҮРЭГ АНГИЛАГДСАН ДАХИВАР ХОГ ХАЯГДЛАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжлэн явагдаж байна.


Эхний ээлжинд ангилагдсан, дахивар хог хаягдал тээвэрлэх тогтсон цэгүүдийг зааж, хаяг байршуулсан. Тухайлбал 1 дүгээр хороонд Эрэл хотхон, Наран хотхон, Шинэ Өглөө хотхон, 52-р сургууль, 67-р цэцэрлэг, Jetro худалдааны төв, 2 дугаар хороонд 65-р цэцэрлэг, 3 дугаар хороонд дүүргийн Иргэдэд Үйлчлэх Төв байр, 4-р байр, 15-р сургууль, Эрчим 53-р байр, Нутгийн буян 14 СӨХ зэрэг газруудад байрлуулсан хаягийн дагуу хог хаягдлыг дахин боловсруулах “Мог пластик” ХХК үйлдвэр лхагва гарагт Шил, лааз, бямба гарагт хуванцар, гялгар уут, ням гарагт цаасны хог хаягдлыг тээвэрлэж байна.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт