ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2019 ОНЫ “ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ҮҮД ТОДОРЛОО

Хан-Уул дүүргийн “2019 оны шилдэг хүүхэд”-ээр  шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн ИТХ-ын танхимд боллоо.   


Шилдэг хүүхэд шалгаруулах уралдааныг “Шилдэг манлайлагч хүүхэд”, “Шилдэг Оюунлаг хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд” зэрэг таван номинациар зохион байгуулж, төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн сурагчдаас шалгарсан  шилдэг 15 хүүхдийг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.

Шилдэг тамирчин хүүхэд”-ээр

  • Нийслэлийн 32 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Э.Хүслэн,
  • Нийслэлийн 34 дүгээр сургуулийн 12 а ангийн сурагч Э.Минжбадгар
  • Нийслэлийн 114 дүгээр сургуулийн 7г ангийн сурагч А.Дашчирэв
  • Нийслэлийн 115 дугаар сургуулийн 4 б ангийн сурагч Г.Урангоо
  • “Оном” дунд сургуулийн 9 а ангийн сурагч Э.Халиунаа
  • “Аварга” ахлах сургуулийн 12 а ангийн сурагч Г.Батзориг

    “Шилдэг авьяаслаг хүүхэд”-ээр

  • Нийслэлийн 10 дугаар сургуулийн 12 а ангийн сурагч Б.Энхжин
  • Нийслэлийн 18 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Г.Ууганбадрах
  • Нийслэлийн 26 дугаар сургуулийн 12 а ангийн сурагч Л.Өсөхбаяр
  • Нийслэлийн 60 дугаар сургуулийн 12 в ангийн сурагч Э.Сугарбаяр,

“Шилдэг бүтээлч хүүхэд”-ээр

  • Шинэ зуун билэг сургуулийн сурагч Д.Буяндорж,

    “Шилдэг оюунлаг хүүхэд”-ээр

  • Нийслэлийн 18 дугаар сургуулийн 5 г ангийн сурагч С.Сийлэг
  • Нийслэлийн 52 дугаар сургуулийн 12 в ангийн сурагч Э.Амарсайхан,
  • Нийслэлийн 130 дугаар сургуулийн сурагч С.Даваасолонго

“Шилдэг манлайлагч хүүхэд” –ээр  

  • Нийслэлийн 15 дугаар сургуулийн 12 б ангийн сурагч Д.Ганцэцэг

 нар тус тус шалгарлаа.

Шилдэг хүүхдүүдэд дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар шагналыг гардуулан баяр хүргэлээ.      

 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт