ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ДУУСАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Нийслэлийн 9 дүүргийн 173 хороонд SMARTUB аппликэйшныг ашиглан ОНХС-ийн санал асуулгыг иргэдээс авах ажил амжилттай үргэлжилж байна. Цахим санал асуулгад нийслэлийн 18-аас дээш насны бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулга 2020 оны 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд явагдана.      

ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.  Тус сангаар тухайн бүс нутагт шаардлагатай байгаа гэрэлтүүлэг, камержуулалт, чийрэгжүүлэлтийн болон тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламж тэдгээрийн арчлалт зэрэг иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэгдсэн олон төрлийн бүтээн байгуулалтыг иргэдийн саналд тулгуурлан хэрэгжүүлдэгээрээ онцлог юм.

Иймд иргэд та бүхэн ухаалаг утсандаа SMARTUB аппликейшнээ татан авч Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны цахим санал асуулгыг сонгон санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт