“ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ-ХАМТДАА ХАМГААЛЪЯ" НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Хан-Уул  дүүргийн  прокурорын газраас санаачлан  дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран "Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж-ХАМТДАА ХАМГААЛЪЯ" зөвлөгөөнийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат болон Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нар болон дүүргийн прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан нар, хороодын Засаг дарга нар оролцлоо.

Дүүргийн хэмжээнд "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл , шийдвэрлэлтийн байдлыг 2017 оны сүүлийн хагас жил , 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар судалсан дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ж.Ариунаа мэдээлэл хийж,  "Дүүргийн хэмжээнд зөрчлийн болон эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ"-ний талаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар танилцууллаа.

ХУД-ИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДЫН ХУРЛЫН ДАРГА Б.ЦЭРЭН:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж-ХАМТДАА ХАМГААЛЪЯ” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр дүүргийн нутаг дэвсгэрийн  Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл болон цаашид хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар хэлэлцэнэ.  Манай дүүрэг нь Нийслэлийн 2017 оны “Хүүхэд гэр бүлд ээлтэй дүүргээр  шалгарсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг Нийслэлийн 9 дүүргээс анхлан бий болгож үйл ажиллагаагаа эхлүүлсэнээр дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүлээн авч тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэж өгөхөөс гадна эрх зүйн цогц үйлчилгээ үзүүүлэх ажиллагааг хамтарсан багуудтайгаа хамтран хэрэгжүүлж байна.  Энэ зөвлөгөөнөөс гарах шийдвэр, саналыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн 2018 оны сүүлийн хагас жилд хийх ажилдаа тусгаж, ажил хэрэг болгох болно.

Зөвлөгөөнд  урилгаар   оролцсон НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Д.БАЯРМАГНАЙ: Прокурорын байгууллага 2018 онд тодорхой төрлийн гэмт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд анхаарч эдгээр хэргээс иргэдийг урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал:. хар тамхи, мансуурах бодистой холбоотой, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчил, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, авлига, албан тушаалын хэргүүдийг дурьдаж болно. Энэ ажлын хүрээнд манай Хан-Уул дүүргийн прокурорын газар  “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж – ХАМТДАА ХАМГААЛЪЯ” зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой ажил болж байна. Зөвлөгөөнд хороодын засаг дарга нар болон Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан зэрэг хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй анхан шатны нэгж байгууллагын төлөөлөлүүд оролцож, санаа бодлоо  хууль хяналтын байгууллагынханд  хүргэж байгаа нь бидний хамтын ажиллагаа, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиох ажлаа төлөвлөхөд ач холбогдолтой гэж харж байна  гэв.

ХУД-ИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,ХУУЛЬ ЦААЗЫН ИТГЭМЖИТ ЗӨВЛӨХ Ж.АРИУНАА: ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ЭНЭ ОНЫ 5 САРЫН БАЙДЛААР 15500 ОРЧИМ ИРГЭДИЙГ ХАМРУУЛАН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, ЯРИА ТАНИУЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Прокурорын тухай хуульд заасан прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган  шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Прокурорын байгууллагаас 2017, 2018 онд дэвшүүлсэн зорилт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нэг мөр хангуулахад анхаарч ажиллаж байна. Харьяа нутаг дэвсгэр дэх зөрчил, гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг улирал, жил бүрээр судалж, дүнг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Засаг даргад танилцуулан, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна. Мөн шинэчлэн батлагдсан холбогдох хууль тогтоомжуудыг таниулан сурталчлах, хэрэгжүүлэх, түгээмэл гарч байгаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад прокурорууд очиж яриа таниулга хийх, сургалт зохион байгуулах ажлуудыг тогтмол зохион байгуулж байна. Дээрх ажлуудын хүрээнд өнгөрсөн хугацаанд шалгалт, судалгаа 45-г хийж, нийт 15500 орчим иргэдийг хамруулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжуудыг таниулан сурталчлах чиглэлээр сургалт, яриа таниулгыг зохион байгуулсан. Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн “..Мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад прокурорын хяналтыг чиглүүлж, энэ ажилд хууль сахиулах, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах" зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал: Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийг урьж сургалт зохион байгууллаа.Сургалтын мөрөөр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, яриа таниулга явуулах сургалтын материал, гарын авлагыг бэлтгэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, байгууллага, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежийн оюутнуудад “Хар тамхи болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хор уршгаас урьдчилан сэргийлэх нь " яриа танулгыг хийж байна. Мөн бага насны хүүхдийн эрх ашиг хохирсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргүүдийн шийдвэрлэлтэд онцгой анхаарч, дүүргийн Ерөнхий прокурорын тушаалаар энэ төрлийн гэмт хэрэгт дагнан хяналт тавих прокуроруудыг томилон ажиллуулж байна.


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт